ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

425696687_892639819534019_8257255463446670152_n.jpg

Өвөрхангай аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 86,6 хувийн ирцтэй хуралдаа.

Хурлаар зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийн удирдлага, бодлогын бичиг баримтыг танилцуулж 2024-2025 онд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гишүүдээс гаргасан саналыг тусган үйл ажиллагааны 25 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан баталлаа.

Мөн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хуралдааны тэмдэглэлээр аймгийн Засаг даргад уламжлан хүргүүлэхээр боллоо. “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” -ийн 2023 оны жилийн эцсийн төлөвлөгөөний хэрэгжилт 90,7 хувийн гүйцэтгэлтэй дүгнэгдлээ.

scroll to top