ЦАГААН САР-АЮУЛГҮЙ ӨРХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

425631970_891608059637195_7378843357992852693_n.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Сар шинийн баярыг угтан “Цагаан сар – Аюулгүй өрх” нэгдсэн арга хэмжээг 19 сумын хэмжээнд зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газар, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит ХХК-ны Өвөрхангай аймаг дахь салбар, Арвайхээр, Хархорин, Хужирт сумын ЗДТГ-тай хамтран энэ амралтын өдрүүдээр гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах шалгалтыг зохион байгууллаа.

Онцгой байдлын газрын албан хаагчид иргэдийн утсанд What3words буюу 3 үгт хаяг аппликэйшныг суулгасан бол Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит ХХК-ны Өвөрхангай аймаг дахь салбарын ажилчид зарим айл өрхийн цахилгааны гэмтлийг газар дээр нь засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

Үзлэг шалгалтаар айл өрхүүд цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй, үнс нурмыг тагтай төмөр саванд хийгээгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон зөрчлүүд ихэвчлэн илэрсэн байна.

Иймд:Уламжлалт сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед иргэн та сонор, сэрэмж алдахгүй байж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж цахилгааны аюулгүй байдлаа сайтар хангаж, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл, залгаатай цахилгааны утас ашиглахаас татгалзаж, үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвшихийг зөвлөе. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаараарай.

scroll to top