“WHAT3WORDS” АППЛЕЙКШН МАЛЧДЫН УТСАНД СУУЛГАЖ АЖИЛЛАВ

421621113_1415844419016681_5877363393933957206_n.jpg

“What3words” буюу 3 үгт хаяг апплекшныг 2 өдрийн турш Арвайхээр сумын 13 багийн малчдын гар утсанд суулган өгч ашиглах заавар, гарын авлага тараан ажиллалаа. Мөн Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид, иргэдэд таниулах, ач холбогдлыг сурталчлах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Иргэн бүр дээрх аппликэйшныг гар утсандаа суулгаснаар мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм.

Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглана.

scroll to top