ЦАС ХАГЛАЖ, ЗАМ ГАРГАН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

419986404_931182531288293_8611830852329628101_n.jpg

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Өвөр модот нэгдүгээр баг, Уужим хоёрдугаар баг, Дулаан зургаадугаар баг, Бүрд сумын Ар жаргалант нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний цасны улмаас өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан тухайн бүс нутагт түлээ нүүрс, өвс, тэжээл татан авах, отор нүүдэл хийхэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, зам давааг нээх зорилгоор Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах салбарын шуурхай бүлгийн бүрэлдэхүүн гарч сумын Засаг даргын Тамгын газартай хамтран цас зүсэж, зам гаргагч дальпу хийн зам гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

scroll to top