“МӨНГӨН ӨВӨЛ” СПОРТ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

420652835_3654195618240834_924220577917989525_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд өвлийнаялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, Биеийн тамир, спортын салбарын түүхт 100 жилийн ойн хүрээнд иргэд аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэр агаарт зөв боловсон амрах, аялах дадлыг бий болгох, биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Мөнгөн өвөл спорт өдөрлөгийн арга хэмжээг аймгийн хэмжээнд өчигдөр буюу 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Биеийн тамир, спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Соёл, урлагийн газартай хамтран Арвайхээр сумын нутагт дэвсгэр Онгийн гол дээр дараах төрлүүдээр зохион байгууллаа. Үүнд:

• Үндэсний хувцастай сайхан хос шалгаруулах тэмцээн

• Мөсний шагай

• Тэшүүрийн уралдаан

• Олс таталт

• Мөсөн сурын харваа.

Спортын арга хэмжээнд Хархорин, Уянга, Арвайхээр сумдаас нийт 11 багийн 200 орчим тамирчид оролцсоноос Онцгой байдлын газрын баг тамирчид амжилттай оролцож тэшүүрийн төрөлд эрэгтэй тэргүүн байр, эмэгтэй дэд байранд орж багийн дүнгээр 5 дугаар байр эзэллээ.

scroll to top