ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

“Ноос-Ирээдүй” ХХК-ийн Ц.Сүхбаатар захиралтай Өвөрхангай аймаг дахь салбарын хамт олноос цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдад маань хонины нэхий дотортой 20 ширхэг дэгтийгээр дэмжлэг үзүүллээ.

Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг агаарын хүнд нөхцөлд, өдөр, шөнийг ялгалгүй зүтгэдэг алба хаагчид “Дуудлагад явахад хөл даарах асуудалгүй боллоо” гэж ярилцах нь халуун, дулаан сэтгэлийг тань мэдрүүлж байлаа. Та бүхэндээ нийт алба хаагчдын өмнөөс талархал илэрхийлэн, ажилд тань амжилт хүсье. 

scroll to top