2024 ОНЫ АНХДУГААР САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

416920910_234557286360035_1138359156414153618_n.jpg

Албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор 2024 оны анхдугаар сахилгын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Хаш-Эрдэнэ 2022, 2023 онуудад бүртгэгдсэн алба хаагчдын сайшаал, шийтгэлийн судалгааг танилцуулж, дарга, дэд хурандаа Д.Одонбаяр албан хаагчдын гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийн асуудлыг дүгнэн, цаашид зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцон, цаашид хариуцлагатай байж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг өгч, ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулахаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан “Төрийн алба хаагчийн ёс зүйн тухай хууль”-аар сургалт зохион байгууллаа.

scroll to top