СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_2567-Medium.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Онцгой байдлын байгууллагын 2024 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай” А/01 тушаалын хүрээнд тус газрын 2024 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Сургуулийн жилийг нээж газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр үг хэлж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын өгсөн үүргийг бие бүрэлдэхүүнд танилцуулж, сургалтын үйл ажиллагааг чанаржуулах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Бие бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулах гол зорилго нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд алба хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч, хариуцлагатай байх хандлагыг төлөвшүүлэх, байгууллагын зорилго зорилтыг хэрэгжүүлэн ажиллахад оршино.

Тус үйл ажиллагаанд Онцгой байдлын газар, хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн салбар, цэгүүдийн алба хаагчид хамрагдаж, алслагдсан бүтцийн нэгжүүд цахимаар оролцлоо.

scroll to top