АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛЛАА

370548345_782710547193614_5437199945993306146_n-1.jpg

Онцгой байдлын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлж, Онцгой байдлын газрын даргын 2023 оны 08 дугаарын сарын 23-ны өдрийн А/53 тушаалын дагуу тус газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах аврах 12, 45 дугаар ангийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, усны гүний шумбалтын багаж хэрэгслийг ашиглан шумбах дадлага эзэмшүүлэх зорилгоор Архангай аймгийн Өгий сумын “Өгий нуур”-т уснаас эрэн хайх аврах ажиллагааны гүний шумбалтын дадлага сургуулилтыг аврагчдын дунд анхан, дунд шатны гэсэн 2 ангиллаар 3 өдрийн дадлага сургууль зохион байгуулж байна.

Дунд шатны суралцагчид 10-15 метрийн гүнд шумбалт хийж, анхан шатны дадлага сургалтаар шинэ залуу алба хаагчдыг шумбалтын өмсгөлийг зөв өмсөх, усанд амьсгалаа зөв авч сурах зэрэг дадлагыг 4-5 метрийн гүнд хийж гүйцэтгэх зэргээр алба хаагчдыг мэдлэг чадварыг дээшлүүлэх сургууль зохион байгуулагдаж байна.

scroll to top