“БҮҮ ГАТАЛ БОЛГООМЖ ИЛҮҮДЭХГҮЙ” АЯНЫ ХҮРЭЭНД ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

363754917_962216081661268_2545582769521361964_n-Medium.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас “Бүү гатал болгоомж илүүдэхгүй” аяныг өрнүүлэн тус аяны хүрээнд Бат-Өлзий сумын байгалийн үзэсгэлэнт Улаан цутгалан хүрхрээг зорин ирж амарч, зугаалж байгаа иргэд болон тухайн орчинд үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгжид үер усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг аймгийн Онги-Таац голын сав газрын захиргаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо, Цагдаагийн газар, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.

Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа уусан үедээ гол, усруу орохгүй байх, амарч хоноглохдоо усны ойрхон байрлахгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг самбарыг Улаан цутгалан хүрхрээний дамжин өнгөрөх постод 1, эрэг дагуу 1, Үүртийн тохойн эрэгт тус тус 1-ийг байршуулан ажиллав.

Амарч зугаалж байгаа иргэд, жуулчдад үйлчилгээ үзүүлж буй зиплайн ажиллуулж буй иргэд, морь унуулж байгаа малчид, мотоцикл таксигаар үйлчилж байгаа иргэдэд усанд осолдсон иргэнд анхны тусламж үзүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.

Амарч зугаалж яваа иргэдэд Улаан цутгалан хүрхрээг үзэж танилцаж байхдаа үерийн усны дараа голын эрэг нурах эрсдэлтэй тул сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж ажиллав.

scroll to top