Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Төв аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор  19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 12 дугаар  сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Салхи 30 болон 12 дугаар сарын 1-3-нд говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 30-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын хашаанд 3х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 08:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 08:05 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Баруун Шохойтын Баяндаваа” гэдэг газарт амралтын газрын 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 22:48 цагт хүлээн авч Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 37 км замыг туулан 23:40 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанГовьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт 5х8 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 10:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 12:51 цагт очиж, 1 цаг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 7х5 метрийн хэмжээтэй гараашийн дотор тал шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 11:22 цагт очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан баг /сумын төвөөс зүүн урд зүгт 3 км-т/ иргэн Г-гийн хашаанд хураалттай 2000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 19 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:54 цагт очиж, 5 цаг 10 минут ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багт иргэн Б-гийн эзэмшлийн “Эрдэнэс” нэртэй барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээний газар шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 18:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 18:59 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багт 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 0.7 км замыг туулан 23:43 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар цэцэрлэгийн хажууд хувийн гараашид улсын дугааргүй “Хонда Туксон” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 23:56 цагт /11.29-ний өдрийн 01:11 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 11.29-ний өдрийн 00:02 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт иргэн Б-гийн “Тоёота РАВ 4” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн  дуудлагыг 11.29-ний 05:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 05:20 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.

3.Цацраг химийн бодисын осол:

Химийн бодисын осол – Аммиакын осол: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт Аммиакийн хий алдагдаж, үнэртээд байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Цагдаагийн газрын 12 алба хаагч, Тагнуулын хэлтсийн 3 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 4 ажилтан, нийт 34 хүн, 9 автомашинтай 3 км замыг туулан 12:43 цагт очиж, “Газтек” агаар хэмжигч багажаар хэмжилт хийхэд чанар, найрлагад химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их /100ррм/ байсан тул аммиакийн хий /NH3/ дамжуулах шугамыг хааж, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон 22 ажилтныг аюулгүй газарт гаргасан. Тус үйлдвэрийн 216 м2 талбайд усаар саармагжуулалт хийж хэмжилт хийхэд химийн бодис /60ррм/-ын илэрц байсан бөгөөд нийт 5 цаг 57 минут ажиллаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул тухайн обьектыг цагдаагийн байгууллагын хамгаалалтад хүлээлгэн өгсөн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч тус үйлдвэрт хадгалагдаж байсан 3.1 тонн ястай мах, 175 кг цул махыг битүүмжилж, махнаас дээж авч УМЭАЦТЛ-д 11.29-нд хүргүүлнэ. Аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд 32 ажилтныг эмнэлгийн үзлэгт хамруулан 4 ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийж, гэрт нь буцаасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг 11.29-ний өдрийн 03:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 03:30 цагт очиход Б /6 настай, эрэгтэй/ гэртээ цоожлогдсон байсныг 9 дүгээр давхраас аврах олс ашиглан цонхоор нь орж, хаалгыг онгойлгож дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн.

5.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 181 км-т/ тус аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нар зорчиж яваад автомашин нь Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар эвдэрч зогссон. Мөн өдрийн 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б /40 настай, эрэгтэй/-г автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад 11.17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байсан тухай дуудлагаар 11.17-ноос 11.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг нийт 7 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр 11.24-ний өдрийн 17:12 цагт зогсоосон. Тус аймгийн Цээл сумын “Хүйлээ хан” багийн “Хөвийн давааны-Ар” гэдэг газарт автомашин байсан газраас баруун урд зүгт 3 км-т иргэн Б-гийн цогцсыг жалганд цасанд дарагдсан байдалтай байсныг ар гэрийнхэн нь 11.28-ны өдрийн 17:40 цагт олсон тухай мэдээллийг Цээл сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top