УРЛАГИЙН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

BZR_0496-Medium.jpg

Онцгой байдлын албаны 19 жилийн ойг угтаж Онцгой байдлын газрын алба хаагчдын дунд урлагийн бага наадам зохион байгууллаа.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч, нөхөрсөг байдлыг бий болгох, урлагийн авьяас билгийг нээн илрүүлж хөгжүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу өчигдөр “Урлагийн бага наадам”-ыг Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Н.Оргийн нэрэмжит Өвөрхангай аймгийн “Алтан гадас” одонт Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Урлагийн бага наадамд Онцгой байдлын газраас 1, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсээс 1, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангиас 1, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангиас 2, Эрэн хайх, аврах салбараас 1 нийт 6 баг оролцлоо.

Тэмцээний шүүгчээр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр болон Хөгжимт драмын театрын мэргэжлийн уран бүтээлчид ажиллалаа.

Багууд мэндчилгээ, гоцлол дуу, шүлэг, бүжиг, хамтлаг дуу, язгуур урлаг, хөгжим, жүжигчил тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлдөж тэргүүн байрыг Онцгой байдлын газрын “Соёмбо” баг эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагнал, багаар аялах эрхийн эзэн болсон бол дэд байранд Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн “Аравт” баг орж Өргөмжлөл, мөнгөн шагналаар, гутгаар байр Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн “Усан хөшиг” баг, тусгай байрыг Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн “Зогсошгүй” баг  тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

scroll to top