ГАМШГААС ХАМГААЛАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА, МЭРГЭЖЛИЙН АНГИЙГ ЧАДВАРЖУУЛАХ ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_5107-Medium.jpg

Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, дадлага эзэмшүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны хэмжээнд газар хөдлөлтийн үед ажиллах дадлага сургуулийг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөөний дагуу аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажилтан алба хаагчдад 6 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг Гамшгаас хамгаалах тухай хууль, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, гамшгийн эрсдэлийг үнэлэх аргачлал, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургалтад бэлтгэх, заавар зөвлөмж өгөх зэрэг сэдвүүдээр Онцгой байдлын газрын эмч сэтгэл зүйч, ахмад Б.Гаваадамба, Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Сэргэлэнбаатар, ангиллын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Г.Алтанцэцэг нар зохион байгууллаа.

scroll to top