Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 102 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр баярын хурлыг нээж 2023 он гараад удаагүй боловч нэлээдгүй ажлуудыг хийж бүтээгээд байгааг дурдаад дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачлаг, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан, олон жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдад шагнал гардууллаа. Үүнд:



Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Н.Намхайнямбуу дэд хурандаа цолоор, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г.Сүрэнжав ахлах дэслэгч цолоор, Эрэн хайх аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч П.Мөнхдалай ахлах дэслэгч цолоор, Онцгой байдлын газрын даргын тушаалаар Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч дэд ахлагч Г.Эрдэнэ-Очир, Б.Жамбалжав, Эрэн хайх аврах бүлгийн аврагч, химичин дэд ахлагч Ч.Өвгөнхүү, аврагч, усчин дэд ахлагч Б.Цэрэнбалдан, У.Сумъяасүрэн нарт хугацааны ахлагч цол олголоо.





Онцгой байдлын албаны төлөө I тэмдгээр Эрэн хайх аврах салбарын аврагч, холбоочин жолооч, ахлах ахлагч Ш.Даваасүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух” бичгээр Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч А.Мөнхдэлгэр, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн салааны захирагч дэслэгч О.Билгүүн, Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Б.Баярсайхан, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Жанчив, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч П.Отгонбаяр, Онцгой байдлын газрын нярав, ахлах ахлагч Э.Туул, Эрэн хайх аврах салбарын аврагч, нохой хөтлөгч, ахлагч Ц.Алтансүх нар шагнагдлаа.





Мөн Арвайхээр цэргийн хүрээний баярын хурал өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт болж хуралд аймгийн Засаг дарга, Цэргийн штаб, Зэвсэгт хүчний анги, салбарууд, цэрэгжсэн байгууллагуудын удирдлага, алба хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдын төлөөлөл оролцож батлан хамгаалах бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллаж буй Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнхзандан онц гал сөнөөгч тэмдгээр, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Уланбаяр Өвөрхангай аймгийн аварга ажилтан тэмдгээр, гал унтраах автомашины болоож, ахлах ахлагч Д.Жанчив, дуудлага хүлээн авагч, ахлагч З.Гандолгор нар аймгийн Засаг даргын Жуух бичгээр тус тус шагнагдлаа.


