БУУДЛАГЫН ТЭМЦЭЭНД БАГЫН ДҮНГЭЭР ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

DSC_4302-Medium.jpg

“Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 102 жилийн ой”-г тохиолдуулан Өвөрхангай аймгийн тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дунд уламжлал болгон аймгийн Цэргийн штабаас зохион байгуулдаг тэмцээн уралдаан, арга хэмжээний нэг болох буудлагын тэмцээн өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр боллоо.

Тэмцээнд гар бууны төрлөөр ПМ загварын буугаар Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр буудаж хоёрдугаар байр, автомат бууны төрөлд АК-47 загварын буугаар Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч Г.Нямсүрэн буудаж тусгай байр, мэргэн буучийн төрөлд СПД загварын буугаар Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч Б.Ганболд буудаж тусгай байр эзлэн Онцгой байдлын газар багийн дүнгээр дэд байранд орлоо.

scroll to top