Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, Монгол Цэргийн өдрийг угтаж зэвсэгт хүчний анги салбарууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Тагнуулын ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь хэлтэс, Прокурорын газар хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн спорт зааланд зохион байгууллаа.

Тэмцээнд 10 орчим баг оролцсоноос Онцгой байдлын газрын баг тамирчид дэд байр эзэллээ.
