ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “ЦАХИЛГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

332185230_217840710781338_895927136509681457_n.jpg

Өвөрхангай аймгийн хэмжээнд айл өрхийн галлагаа, эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж гал түймрийн тоо, хохирол өмнө оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 50 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан удирдамж, аймгийн Засаг даргаас өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын газрын даргын  баталсан удирдамжийн дагуу Арвайхээр сумын гэр хорооллын, айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Энэ хүү арга хэмжээг Арвайхээр, Хархорин, Хужирт сумдад сарын хугацаатай зохион байгуулах бөгөөд тусгай зориулалтын чанга яригч бүхий автомашин ашиглан ард иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг тогтмол хүргэж аюулгүй байдлаа хангах заавар зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

scroll to top