САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

viber_image_2023-03-11_18-31-42-065.jpg

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт 102 жилийн ой, Монгол Цэргийн өдрийг угтаж зэвсэгт хүчний анги салбарууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Агаарын цэргийн 113 дугаар тусгай рот хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг өчигдөр 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн спорт зааланд зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сумдаас эрэгтэй 20 орчим, эмэгтэй 10 орчим баг тамирчид оролцсоноос Онцгой байдлын газрын эрэгтэй баг тамирчид, мөн Онцгой байдлын газрын эмэгтэй баг тамирчид тэргүүлж, багийн дүнгээр тэргүүн байр эзлэн шилжин явах цомын эзэн боллоо.

scroll to top