Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг угтаж аймгийн Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Орон нутгийн Хас телевизтэй хамтран Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “АХА” танин мэдэхүйн, уралдаант асуулт хариултын тэмцээнийг Өвөрхангай аймгийн Музейн цэргийн танхимд зохион байгууллаа.




Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг сорих сэдвийн хүрээнд зохиогдож Арвайхээр сумын 6 сургуулийн дунд ангийн 72 сурагч оролцсоноос тэргүүн байранд Мэргэд лаборатори сургуулийн 9а ангийн сурагч Э.Бадамханд, дэд байрыг мөн сургуулийн 8а ангийн сурагч Ш.Эрдэнэсүрэн, гутгаар байранд 1 дүгээр сургуулийн 9е ангийн сурагч Ц.Энхтуяа, тусгай байранд Мэргэд лаборатори сургуулийн 8б ангийн сурагч У.Элбэгзаяа, 4 дүгээр сургуулийн 7а ангийн сурагч Ж.Гэрэлчулуун нар шалгарч зохион байгуулагч байгууллагуудын зүгээс өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.



