Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Арвайхээр сумын Улсын тэргүүний Мэргэд лаборатори сургууль, ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдад сургуулийн гадна талбайд Онцгой байдлын алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.




Уг өдөрлөгөөр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын хэмжээнд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийг танилцуулах, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагын тухай ойлголт ойлголт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ухуулга яриаг сурагчдад хүргэж, урьдчилан сэргийлэх тараах материал өгч ажиллалаа.




Ахлах ангийн сурагчид анги бүлгээрээ багт хуваагдан аврагч, гал сөнөөгчийн хувцас өмсөж Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн салаан захирагчийн зааварчилгаагаар гал унтраах автомашинаас хуурай тархалт хийн өөрсдийгөө сорих, өөр хоорондоо өрсөлдөх явцдаа Онцгой байдлын алба, аврагч, гал сөнөөгчийн ажил мэргэжлийн онцлогийг мэдэрч, бусдадаа мэдээллийг хуваалцаж байлаа.


