Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Увс, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн бүсийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Өчигдрөөс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-ны шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-15-нд зарим газраар секундэд 14-16 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд 8х5 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 06:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 06:38 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар  хороонд 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 08:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 08:46 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 11х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 17:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 17:39 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт 9х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 17:46 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 19:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан, 19:25 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт 5х8 хэмжээтэй  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 05:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5  км замыг туулан 05:24 цагт очиж, 06:03 цагт галын тархалтыг зогсоон ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top