ТӨЛӨВЛӨГӨӨТ ТАРХАЛТЫН СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

viber_image_2023-02-15_10-33-40-745.jpg

Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, бэлтгэл, бэлэн байдал, байгууллагын хамтын ажиллагааг хангах зорилгоор Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангиас төлөвлөгөөт тархалтын сургуулийг Арвайхээр сумд үйл ажиллагаа явуулж буй M-OIL, Жаст Ойл, Хөрс, Ник петролиум шатахуун түгээх станцуудын ажилтан алба хаагчдад танхим болон дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Танхимын сургалтаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан үед хэрхэн хамтран ажиллах талаарх байгууллагын хамтын ажиллагаа, хууль эрх зүйн мэдлэг, гал унтраагуур хадгалах, ашиглах зарчмын талаар онолын мэдлэг олгов.

Дадлага сургуулиар шатахуун түгээх станцуудад гал түймэр гарсан цагийн байдалд ажиллаж, шатах тослох материалд, нефтийн бүтээгдэхүүнд гарсан гал түймрийг унтраах арга зүй болон гал унтраагуул ашиглаж үүсвэрлэж байгаа гал түймэр унтраах дадлага сургуулийг биеэр гүйцэтгүүллээ.

scroll to top