АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ЭЭЛЖИТ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

DSC_3288-Medium.jpg

Аймгийн Онцгой комиссын 03 дугаар өргөтгөсөн хуралдаан өчигдөр боллоо. Хуралд 19 сумын Засаг дарга оролцож, хөдөө аж ахуйн өвөлжилтийн байдал, отрын малчдынхаа талаар мэдээлэл өгсөн юм.

Хоёрдугаар сар гарсаар аймгийн нийт нутаг дэвсгэрт цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндрэх эрсдэл үүсээд байна. Одоогоор малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн 89 хувийг, сумд аюулгүйн нөөцийнхөө 81 хувийг дуусгажээ.

Аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцдөө Засгийн газрын баталсан хэмжээнээс 100 тонн тэжээл нэмж бэлтгэсэн боловч өвөлжилт хүндэрсэн 12 суманд олгоод байна. Мөн бусад 14 аймгийн 80 суманд оторлож байгаа 803 малчин өрх тус бүрт нийт 56 сая төгрөгийг өвс, тэжээлийн дэмжлэг болгон шилжүүлж байна. Засгийн газрын тогтоолоор манай аймагт 778 тонн хивгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлснийг бүх сумдад хуваарилжээ.

Энэ удаагийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр 300 гаруй тонн өвсийг аймагтаа өвөлжиж байгаа малчин өрхүүдэд хөнгөлөлтэй үнээр, мөн нэг суманд 8 хайрцаг буюу 1 килограммаар савласан 160 ширхэг малын витаминыг үнэгүй олгохоор шийдвэрлэлээ.

scroll to top