ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН FIRE-GODS БАГ АРВАЙХЭЭР ЛИГ-2023 САГСАН БӨМБӨГИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

329637249_3366256810328617_7942635235294246180_n.jpg

Өвөрхангай аймгийн хүүхэд, залуучуудад сагсан бөмбөгийн спортыг сурталчлан, алба хаагчдыг спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэх, аймагтаа сагсан бөмбөгийн спортын хөгжүүлэх зорилготой Арвайхээр лигийн тэмцээнийг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

Арвайхээр лиг-2023 цувралын тоглолтууд өчигдөр дуусаж аваргаа шалгарууллаа. Энэ удаагийн тэмцээнд Дэд хурандаа Д.Одонбаяр эзэнтэй, Т.Эрдэнэ-Очир ахлагчтай Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын “Fire gods” баг тэргүүн байр эзэлж, хошой алтан медалийн эзэд боллоо. Мөн багийн ахлагч Эрэн хайх аврах салбарын захирагч, дэслэгч Т.Эрдэнэ-Очир финалын тоглолтын MVP (шилдэг тоглогч)-оор шалгарлаа.

Онцгой байдлын газрын “Fire-gods” баг 2018 оны Арвайхээр лиг сагсан бөмбөгийн тэмцээний гутгаар байр, 2019 оны Арвайхээр лиг сагсан бөмбөгийн тэмцээний дэд байр, 2020 оны Арвайхээр лиг сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байр, 2023 оны Арвайхээр лиг сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байр эзэлсэн амжилтуудын эзэн юм.

scroll to top