Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран 2023 оны 01 дүгээр сарын 10-наас 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Хүүхэд хамгаалал бидний оролцоо” нэгдсэн арга хэмжээний удирдамж, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хүүхдэд аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж, эцэг эхийн хандлагыг сайжруулах, зөв зохистой зан үйлийг төлөвшүүлэх замаар осол, гэмтлийн шалтгааныг бууруулах, цахим донтолт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулан иргэнд хүрсэн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилготой энэ хүү арга хэмжээ нь шат дараатай ажлаар үргэлжилсээр байна.

Хамтарсан баг нэгдүгээр сард насанд хүрээгүй хүний эрх зөрчигдөж болзошгүй зочид буудлуудад хянал шалгалтыг зохион байгуулан ажилласан бол өнөөдөр Дэлгэрэх, Онги, Дайргын голын мөсөн дээгүүр эргүүлээр явж мөсөн дээр гулгаж байгаа иргэдэд учирч болох эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх ухаалга яриа өгч, санамж тараан ажиллалаа. Энэ хүү ажлыг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулна.
