ЦЭРЭГЖИЛТ, ЖАГСААЛЧ БАЙДАЛ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ САЙЖРУУЛАХ 3 САРЫН АЯН ЗАРЛАЛАА

viber_image_2023-02-03_17-03-20-489.jpg

Онцгой байдлын газрын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бие бүрэлдэхүүний цэрэгжилт жагсаалч байдал, сахилга хариуцлагыг чангатгах, сайжруулах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй дүрмийг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор цэрэгжилт жагсаалч байдал, сахилга хариуцлагыг сайжруулах 3 сарын аяныг Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу эхлүүллээ.

Аяныг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулах бөгөөд Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн офицер, ахлагч алба хаагчид хамрагдана.

Аяны хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 180 дугаар зарлиг Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай, Цэргийн нийтлэг дүрэм, Дотоод албан дүрэм, Сахилгын дүрэм, Жагсаалын дүрэм, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/167 “Дүрэм батлах” тухай тушаалын дагуу цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийг хэрэгжүүлж ажиллах, офицер бүрэлдэхүүний командлах ур чадварыг дээшлүүлэн шилдэг цэрэгжилт, жагсаалч салаа бүлгийг шалгаруулж Онцгой байдлын газрын Марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулан ажиллана.

scroll to top