ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

viber_image_2023-02-02_19-54-34-250.jpg

Өвөрхангай аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл” 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр буюу өнөөдөр 95 хувийн ирцтэй хуралдлаа.

Хурлаар 2022 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж, ирэх 2023-2024 онд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гишүүдээс гаргасан саналыг тусган үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж 30 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан баталлаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд Засгийн газрын 2015 оны “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр” батлах тухай 303 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2016 оны “Төлөвлөгөө батлах тухай” 50 дугаар тушаалыг танилцуулж, “Орон нутагт суурилсан эрсдэлийн үнэлгээ, Эрсдэлийг бууруулах арга зам” сэдэвт сургалт зохион байгууллаа.

scroll to top