АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ, ОТРООР ЯВАА МАЛЧИН ӨРХӨД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

viber_image_2023-02-02_20-17-00-001.jpg

Улсын Онцгой комиссын нэгдсэн шуурхай штабын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Өвөрхангай аймагт ажиллах үеэр Онцгой комиссын 2 дугаар хуралдааныг зохион байгуулж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт болон цаг үеийн асуудалтай танилцлаа.

Өвөрхангай аймгийн хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл, бэлтгэл бэлэн байдал, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, дархлаажуулалт цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл сонслоо.

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын Чилэнгийн бүсэд 5 сумаас 21 өрхийн 22.4 мянга, ХэрлэнбаянУлаанд 2 сумын 6 өрхийн 9,0 мянга, Малхад 2 сумын 15 өрхийн 13.8 мянга толгой мал өвөлжиж байна. Мөн Нийслэлийн 2 дүүрэг, 14 аймгийн 80 суманд тус аймгийн 15 сумын 803 өрхийн 596 мянган толгой мал отор нүүдэл хийж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр аймгийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өгч ажиллалаа.

scroll to top