АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛОВ

viber_image_2023-01-09_23-10-05-739.jpg

Өнөөдөр /2023.01.09/ аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдал, сумдын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, сумдын нөөцийн талаар мэдээлэл сонсч, Аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга А.Ишдорж өөр аймаг орон нутагт отроор өвөлжиж байгаа малчин өрхөд 1 удаагийн мөнгөн тусламж, аймгийн хэмжээнд өвөлжиж байгаа иргэд малчдад малын нэмэлт тэжээлийг хөнгөлөлттэй үнээр өгөх үүрэг даалгавар өглөө.

Өвөрхангай аймгийн зуншлага сайтай байсан бүс нутгаар зузаан цасан бүрхүүл тогтсон, зуншлага муу гандуу байсан сумдаар цас ороогүй хар байгаа нь өвөлжилтийг бүх сумдад хүндрүүлж байна.

Хуралд 19 сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн нар цахимаар холбогдож хамрагдсан юм.

scroll to top