
Өвөрхангай аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомын төлөөх Арвайхээр лиг сагсан бөмбөгийн тэмцээнд аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид амжилттай оролцож байна. Уг тэмцээн нь 2022 оны 11 дүгээр сарын 29-нөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай Арвайхээр хотын залуус ХАМТДАА ХҮЧТЭЙ уриатайгаар Арвайхээр сумд зохион байгуулагдаж байна.
