ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАЛАА

322841114_1287392818501356_2999843560854777326_n.jpg

Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр алслагдсан салбар нэгжийн үйл ажиллагааг хянаж шалгах ажлын хүрээнд Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, 2022 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар анхаарах зарим асуудлын талаар үнэлэлт, дүгнэлт өгч 2023 онд Онцгой байдлын газрын дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн болон стратеги төлөвлөгөө, бодлогын бичиг баримтын хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг чиглэл өглөө

Мөн энэ үеэр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Төрийн хүндэт медалиар шагнагдсаныг гардууллаа. Тухайлбал
Цэргийн хүндэт медалиар Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Н.Намхайнямбуу, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч А.Батсүх, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Төртогтох нарын шагналыг гардуулан өгч ажиллалаа

scroll to top