АЛБА ХААГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

viber_image_2022-12-30_17-41-11-298.jpg

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад Төрийн дээд одон, медаль олгосныг өнөөдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 233 дугаар зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр шагнагдаж аймгийн Засаг даргаас өнөөдөр гардан авлаа. Мөн Цэргийн хүндэд медалиар Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Н.Намхайнямбуу, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч А.Батсүх, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Төртогтох нар шагнагдлаа.

scroll to top