ТАЙЛАНГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИЛДЭГ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЛАА

viber_image_2022-12-23_17-16-42-972.jpg

Онцгой байдлын газар 2022 оны тайлангийн хурлаа зохион байгуулж, ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан, манлайлж ажилласан алба хаагчдаа шагнаж урамшууллаа. Хурлын үйл ажиллагаанд тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Пүрэвдорж, аймгийн Цагдаагийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Улаан загалмайн хорооны дарга, удирдлагууд оролцож Онцгой байдлын алба хаагчдад баяр хүргэж ажлын амжилт хүслээ.

Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр тайлангийн хурлыг нээж 2022 онд хийсэн ажлын тайланг танилцуулж, хурал шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжлэв.

“ОНЫ ШИЛДЭГ ОФИЦЕР”-оор Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Б.Өсөхбаяр

“ОНЫ ШИЛДЭГ САЛАА, БҮЛГИЙН ДАРГА”- аар Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 2 дугаар салааны захирагч, дэслэгч Г.Сүрэнжав

“ОНЫ ШИЛДЭГ ЖОЛООЧ”-оор Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ж.Баасандорж. Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Мөнхбат

“ОНЫ ШИЛДЭГ АВРАГЧ, ГАЛ СӨНӨӨГЧ”-өөр Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Г.Нямсүрэн. Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч П.Отгонбаяр

“ОНЫ ШИЛДЭГ АВРАГ”-аар Эрэн хайх аврах салбарын аврагч-химичин, дэд ахлагч Ч.Өвгөнхүү

“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧ”-аар Онцгой байдлын газрын архив бичиг хэргийн эрхлэгч, ахлагч Э.Эрдэнэтогтох

“ОНЫ ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН”-аар Нарийнтээл сум дахь Улсын нөөцийн 048 дугаар цэгийн харуул Ч.Тодбаяр нар шалгарлаа.

“ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-оор Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Гомбо
“АЛТАН ГАДАС ОДОН” -оор Улсын нөөцийн 136 дугаар салбарын механик жолооч Ц.Баатардорж
Онцгой байдлын албаны “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч А.Батсүх
“ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ТӨЛӨӨ-II ТЭМДЭГ”-ээр Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ж.Отгонжаргал
“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЖУУХ БИЧИГ”-ээр
Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Б.Дэмбэрэл, Эрэн хайх аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч П.Мөнхдалай, Онцгой байдлын газрын архив бичиг хэргийн эрхлэгч, ахлагч Э.Эрдэнэтогтох
Эрэн хайх аврах салбарын захирагч, дэслэгч Т.Эрдэнэ-Очир
Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч З.Гандолгор
“АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ”-аар Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 3 дугаар салааны захирагч, дэслэгч А.Мөнхдэлгэр
Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн захирагч, ахмад А.Болдсайхан
“ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЙГУУЛАГДСАН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр Хүний нөөц бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Батсайхан, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Г.Ганбаатар
Ахлах нягтлан бодогч, хошууч Ц.Алдаржав, Хөдөлмөрийн аюулгүй байдал техник хангамж хариуцсан мэргэжилтэн, хошууч Ж.Ганбаатар
Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Г.Уламбаяр, ахлах ахлагч Г.Санжаажамцой
Эрэн хайх аврах салбарын холбоочин жолооч, ахлах ахлагч Ш.Даваасүрэн, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Н.Өлзийхутга, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Өлзий-Орших, ахлах ахлагч Б.Мөнхзандан

“УЛААН ЗАГАЛМАЙН НИГҮҮСЭЛ АЛТАН МЕДАЛЬ”-аар Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Н.Намхайнямбуу
“УЛААН ЗАГАЛМАЙН НИГҮҮСЭЛ МӨНГӨН МЕДАЛЬ”-аар Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн захирагч, хошууч Д.Мөнхням
Эрэн хайх аврах салбарын аврагч-химичин, дэд ахлагч Б.Цэрэнбалдан
“АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ӨРГӨМЖЛӨЛ, ХҮНДЭТ ЖУУХ”-аар Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Г.Балжинням, Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч О.Билгүүн
“АРВАЙХЭЭР СУМЫН ИТХ-ын ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр Эрэн хайх салбарын аврагч тэсэлгээчин, дэд ахлагч У.Сумъяасүрэн
“АРВАЙХЭЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ”аар гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлагч Т.Бат-Орших, дэд ахлагч М.Үнэнбат
“АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ”-аар Эрэн хайх аврах бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч П.Мөнхдалай
“АЙМГИЙН ЦЭРГИЙН ШТАБЫН ШАГНАЛ”-аар Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн салааны захирагч, ахмад Б.Балжинням
“АЙМГИЙН ТАГНУУЛЫН ХЭЛТСИЙН ШАГНАЛ”-аар Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч гал сөнөөгч, ахлагч Ч.Давааням
“ЭБЦТС ТӨХК ШАГНАЛ”-аар Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Я.Шийрэв
“АРВАЙ ПАЛАС ХХК ШАГНАЛ”-аар Улсын нөөцийн харуул Л.Баярсайхан нар шагнагдлаа.

scroll to top