Онцгой байдлын газар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сахилга, хариуцлага, ёс зүй, дэг журмыг дээшлүүлэх зорилгоор “Сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. “Алба хаагчдын сахилга, хариуцлага, сайшаал шийтгэлийн мэдээ, Онцгой байдлын газрын ёс зүйн албаны ажиллах дүрэм, журам, ёс журмын эргүүлийн үүрэг, хариуцлагын талаар газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Хаш-Эрдэнэ алба хаагчдад танилцууллаа.


Тус зөвлөгөөнд Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид цахимаар хамрагдаж Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр салбар, нэгжийн алба хаагчдад Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнд нийцэх дүрэм, журам стандартыг мөрдөж, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг үүрэг болгож ажлын амжилт хүслээ.

