Гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин, ердийн хөсөг тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул иргэд цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Мөн бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.


