
Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан Аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан “Хэрэглэгчдийг дулаанаар хангаж байгаа уурын зуухнуудын ажиллагаа, нийтийн орон сууцны шугам сүлжээний халаалтын чанар байдалд хяналт, шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу аймгийн Онцгой байдлын газар, Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Эрчим хүчний зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Онги ус суваг ОНӨААТҮ газар, Байгал орчин, аялал жуулчлалын газар, Дулаан үйлдвэрлэгчдийн холбоотой хамтарч Арвайхээр, Хархорин сумдад 2022 оны 12 дугаар сарын 15-наас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.




Хяналт шалгалтаар түлшний нөөцийг бүрдүүлэх, хэмжих хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зуухны горим тохируулаг, температурын горим мөрдөлт, параметрүүдийн үзүүлэлтийн хөтлөлт, аваарын цахилгаан эх үүсвэрийн бэлтгэл бэлэн байдал, хэрэглэгчдийн шугам сүлжээний төлөв, гал түймрийн аюулгүй байдлын хангасан эсэхийг шалгаж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.





