Аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хэрэгжилтийг 92,9 хувийн биелэлттэй гэж дүгнэлээ.

Мөн 2023 онд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг осол тохиолдсон үед тухайн гамшгийн эрсдэлийг хурдан шуурхай бууруулах чиглэлээр гишүүдээс гарсан зарим саналыг тусган үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.

