ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН ДАДЛАГА, СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

316474599_663210845335958_6217545369916613894_n.jpg

Онцгой байдлын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 4 дүгээр улиралд хэрэгжүүлэхээр тусгасан гал унтраах тактикийн дадлага сургуулийг Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангиас Арвайхээр сумын Сидармед эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа.

“Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, гамшгийн нөхцөл, газар хөдлөлтийн улмаас гал түймэр, гэнэтийн ослын үед зохион байгуулах ажилтан, албан хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн харилцан ажиллагааг хангах, тухайн байгууллагын сайн дурын бүлгэмтэй болзошгүй гамшиг, ослын үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах зорилготой тус дадлага сургууль хоёр үе шаттайгаар явагдлаа.

Сургуулийн төлөвлөгөөний дагуу эхний шатанд тус байгууллагад гамшиг ослын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, тодотгол хийсэн байдалд заавар зөвлөгөө өгч, танхимын сургалтыг зохион байгуулан ажилласан юм.

Харин хоёрдугаар шатанд “Сидармед” эмнэлгийн цайны газарт гал түймэр гарч цахилгаан хэрэгсэл шатаж давхар дундын давхарт утаа тархаж, аврах зам гарц хаагдаж, нөхцөл байдал хүндэрсэн тухай цагийн байдлын дагуу дадлага сургуулийг хийж гүйцэтгэлээ.

scroll to top