
Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар эрхэлсэн ажил албандаа амжилт гаргасан алба хаагчдад цэргийн цол олголоо. Тодруулбал: ахлагч бүрэлдэхүүнээс офицерын бүрэлдэхүүнд дэвшин ажиллаж байгаа албан тушаалын Дэслэгч цол: Онцгой байдлын газрын ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах ахлагч Г.Алтанцэцэг, Хужирт сум дахь Эрэн хайх авраг бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Б.Баярсайхан нарт олголоо.


