ЯПОН УЛСЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ИРСЭН АВРАХ АЖИЛЛАГААНЫ АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

viber_image_2022-11-27_21-28-12-801-Medium.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт Япон улсын Такикава хотоос аврах ажиллагааны TOYOTA HIACE автомашиныг Онцгой байдлын газарт буцалтгүй тусламжаар өгснийг аймгийн Засаг дарга А.Ишдорж гардууллаа.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэн хамтын ажиллагааны хүрээнд тус автомашиныг шийдвэрлэсэн юм.

Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр “Ард, иргэдийн аюулгүй амгалан тайван байдлыг хангах, гамшиг аюулт үзэгдэл ослын голомтод цаг алдалгүй түргэн шуурхай хүрэлцэн очиж үүрэг гүйцэтгэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх цаг үеэ олсон үнэтэй техник, хэрэгсэл өгч байгааг онцолж аймгийн Засаг дарга болон Япон улсын Такикава хотын захиргаанд талархлаа илэрхийллээ” 

scroll to top