БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХАМТЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

viber_image_2022-11-27_21-27-58-507.jpg

Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан аж ахуй нэг байгууллага дахь биеийн тамир, спортын хамтлагуудын дунд зохион байгуулсан 4 төрлийн спортын тэмцээнд амжилттай оролцлоо.

Тэмцээн 3х3 сагсан бөмбөг эрэгтэй, эмэгтэй, Ширээний теннис эрэгтэй, эмэгтэй, Дартс хосын төрөл, Ажлын байрны дасгал хөдөлгөөн гэсэн төрлүүдээр үргэлжилж 20 гаруй баг тамирчидтай хурд, хүч авхаалж самбаагаа уралдуулан Онцгой байдлын баг тамирчид багын дүнгээр гуравдугаар байр эзэллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ хүү тэмцээнийг цаашид төрөл, цар хүрээг нэмэгдүүлнэ гэж аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээлсэн юм.  

scroll to top