ДОТООД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЗААВАР ЗӨВЛӨМЖ ӨГӨН АЖИЛЛАЖ БАЙНА

viber_image_2022-11-23_18-34-25-729-Medium.jpg

Төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомж, байгууллагын 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтыг хангах чиглэлээр Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажил үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, үр нөлөө бүтээмжийг дээшлүүлэх, үр дүнг үнэлэх зорилгоор Онцгой байдлын газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/70 тушаалаар Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Ж.Хаш-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын газар, Хэлтэс Гал түймэр унтраах, аврах 12,45 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, бүлэг, Улсын нөөцийн салбар, цэгүүдэд ажиллаж байна

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн алба хаагчдын хувийн бэлтгэл, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлага, удирдлагын бичиг баримт хөтлөлт, гал түймэр унтраах үндсэн болон шуурхай албаны автомашинуудын техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээ, амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт зэрэг бэлтгэл бэлэн байдлыг шалган, заавар зөвлөмж өгч ажиллаж байна

scroll to top