“ШИЛДЭГ АХЛАГЧ-2022” ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЧ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

DSC_2670-Medium.jpg

Онцгой байдлын газраас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, ахлагч бүрэлдэхүүний ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй дүрмийг хангах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын газраас “ШИЛДЭГ АХЛАГЧ-2022” тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 16-ны хооронд 3 өдрийн турш 12 төрлөөр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Шилдэг ахлагч-2022 тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 12,45 дугаар анги, Эрэн хайх аврах салбарын 20 гаруй алба хаагч өрсөлдсөнөөс ТЭРГҮҮН байранд Эрэн хайх аврах салбарын аврагч химичин, дэд ахлагч Ч.Өвгөнхүү шалгарч цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар, ДЭД байранд Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Г.Нямсүрэн шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагналаар, ГУТГААР байранд Эрэн хайх аврах салбарын аврагч усчин, дэд ахлагч Б.Цэрэнбалдан шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагналаар, ТУСГАЙ байранд Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн, аврагч гал сөнөөгч, ахлах ахлагч П.Отгонбаяр, Эрэн хайх аврах салбарын аврагч нохой хөтлөгч, ахлагч Ц.Алтансүх, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч М.Үнэнбат нар шалгарч аймгийн Засаг даргын ЖУУХ бичиг, гарын бэлгээр шагнагдлаа.

scroll to top