“ШИЛДЭГ АХЛАГЧ-2022” ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ БАЙНА

viber_image_2022-11-15_12-50-18-680-Medium.jpg

Онцгой байдлын газраас 2022 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, ахлагч бүрэлдэхүүний ажил үүргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй дүрмийг хангах, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын газраас “ШИЛДЭГ АХЛАГЧ-2022” мэргэжлийн тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр нар оролцож тамирчдад амжилт хүссэн юм.

Тус тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын нийт 20 гаруй алба хаагч оролцож байна. Алба хаагчид онолын мэдлэгийн тест, бие бялдрын бэлтгэлжилтийн норматив биелүүлэх, хүн нэг бүрийн хамгаалах /ОП-1/ хэрэгсэл өмсөх, хүн нэг бүрийн байлдааны тархалт, гурав сунадаг шатанд гүйх, довтолгооны шатанд гүйх, ойрын зайн саадтай гүйлт, ачаа татах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, холын зайн гүйлт, GPS, луужин ашиглаж цэг олох тэмцээнээр үргэлжилж байна.

scroll to top