ӨНДӨР УУЛНААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

311874125_534279818519419_4536661177523905279_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүлжье уриатайгаар, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлж, Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг 2022 оны 11 дүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд аймгийн төвөөс баруун урд зүгт 250 километрт байрлах Баруунбаян-Улаан сумын Бага богд хайрханд зохион байгууллаа.

Бага богд хайрхан нь Өвөрхангай аймгийн хамгийн өндөр цэг бөгөөд цавчим өндөр уул, хадтай далайн түвшнээс дээш 3590 метрийн өндөрт оршдог.

Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтад нийт 18 алба хаагч хамрагдан, уулын өндөр хэсэгт аврах олс ашиглан гарах, эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, нэрвэгдэгсдийг буулгах, аврагчид аюулгүй байдлаа хэрхэн хангах мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн ажиллалаа.

scroll to top