ОЙН САНГ ХАМГААЛЖ УРГУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ УДИРДАМЖ, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ АЖИЛЛАЛАА

DSC_1912-Medium.jpg

Монгол Улсын Шадар Сайд, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Сайд, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын хамтарсан Ойн санг хамгаалах ургуулах ажлыг эрчимжүүлэх удирдамжийн хүрээнд аймгийн Засаг даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран ой, хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөртэй сумдуудад 2022 оны 11 дүгээр сарын 07-оос 09-ний өдрүүдэд ажиллалаа.

Дээрх ажлын хүрээнд Хархорин, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Уянга, Хужирт сумдын сайн дурын хэсэг, нөхөрлөлийн бүрэлдэхүүнд Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тамхимын сургалт зохион байгуульж, нөхөрлөлийн ой цэвэрлэгээний үйл ажиллагаатай танилцаж, хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгууллаа.

Иргэдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх самбар байрлуулах үүрэг чиглэлийг сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, байгаль орчны байцаагч, ойн ангийн дарга нарт өглөө.

scroll to top