“АЮУЛГҮЙ, ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ХОТ-2030” САНААЧИЛГАД НЭГДЛЭЭ

DSC_1799-Medium.jpg

Хот, суурин газрын эрсдэлийг бууруулах, хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь санаачилгыг 2010-2020, 2020-2030 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030 төслийг үргэлжлүүлэх, үүрэг амлалтаа бататгах зорилго бүхий сургалт, арга хэмжээг Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ үеэр тус аймаг нь “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачлагад шинэчлэн бүртгүүлж гамшгийн эрсдэлийг бууруулах, тэсвэрлэх чадварыг баталгаажуулах “ГЭРЧИЛГЭЭ” авлаа.

scroll to top