ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_1580-Medium.jpg

Монгол Улсын Шадар Сайдтай аймгийн засаг даргийн 2022 онд байгуулсан гэрээний дагуу Гамгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2022 оны 10 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хужирт сумдад зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтаар сум орон нутгийн Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, гамшиг ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, иргэд олон нийтэд гамшгаас хамгаалах сургалт дадлага зохион байгуулсан байдлын шалгаж үнэлгээ дүгнэлт өгч ажиллалаа.

Хужирт сумын Эрэн хайх аврах бүлэг, сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн хамтарсан “Газар хөдлөлт, обьектын гал түймэр”-ийн үед авч хэрэжүүлэх арга хэмжээний дадлага сургууль хийлгэж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, танхимын сургалт зохион байгуулан ажиллалаа.

scroll to top