ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧДЫГ ХҮЙТНИЙ УЛИРЛЫН ХУВЦСАНД ШИЛЖҮҮЛЖ, ЖАГСААЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_1237-Medium.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Хүйтний улирлын хувцсанд шилжүүлж, хувцасны болон жагсаалын нэгдсэн үзлэг зохион байгуулах тухай” 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/267, Өмнөд бүсийн төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/09 дугаар тушаалын дагуу бүс нутгийн цаг агаар, газар зүйн онцлогт тохируулан Онцгой байдлын газар, Хархорин сумын Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүйтний улирлын хувцсанд шилжүүлэн хувцасны болон жагсаалын үзлэг зохион байгууллаа.

Жагсаалын үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулав.

Онцгой байдлын газрын алба хаагчид өргөсөн тангаргаа давтах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа.

scroll to top