ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DSC_0889-Medium.jpg

Аймгийн засаг даргийн Монгол Улсын Шадар Сайдтай 2022 онд байгуулсан гэрээний дагуу Гамгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2022 оны 10 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Тарагт, Уянга сумдад зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтаар сум орон нутгийн Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, гамшиг ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал, иргэд олон нийтэд гамшгаас хамгаалах сургалт дадлага зохион байгуулсан байдлын шалгаж

Уянга сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн гал унтраах бүлгээр хээрийн түймрийг унтраах дадлага сургууль хийлгэж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, удирдах бүрэлдэхүүний 62 алба хаагчдад танхимын сургалт зохион байгуулан ажиллалаа.

scroll to top